Богд хааны мэндэлсний 150 жилийн ой болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Олноо өргөгдсөн Монгол Улсын хаан, наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой маргааш болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг ойг тэмдэглэх ёслолын зарлигийг Богд хааны музейн хамт олонд гардуулах юм байна.
Наймдугаар Богд Жавзандамба хутагтыг таван настайд нь Монгол Улсын наймдугаар Богд Жавзандамбын дүрээр тодруулан залж авчирсан байна. 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол улс маань Манж чин гүрнээс салж тусгаар тогтнолоо зарласны дараа Богд Жавзандамба Агваанлувсанчойжинямданзанванчүгбалсамбууг Монголын эзэн хаанаар өргөмжилсөн юм. Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулах үйл хэргийг наймдугаар Богд Жавзандамба оройлон удирдсан гавьяаг нь хэзээ ч дурсах учиртай. Тиймээс түүний мэндэлсэн өдрийг тэмдэглэх нь түүх, соёлын ач холбогдолтой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзсэн байна.