Сэлэнгэпресс клубын охидууд өмнөд хөршид хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэпресс клубын U-14 насны охидууд БНХАУ-д болсон олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилттай эх орондоо ирлээ.
Сэлэнгэпресс клубын охидын 14 насны дасгалжуулагч Б.Хулан энэхүү олон улсын хүүхдийн тэмцээний өргөмжлөл, цомыг Сэлэнгэпресс клубын ерөнхийлөгч М.Болдод өнөөдөр болсон ахмадын УАШТ-ий дундуур гардуулан өгсөн байна.
Энэ тэмцээнд Серби, ОХУ, БНХАУ, Монголын охид, хөвгүүд тоглосон бөгөөд Сэлэнгэпресс клубээс өөр гадаад орны баг медаль хүртэж чадаагүй аж.