Үндэсний язгуур урлагийн хамтлагуудын нэгдсэн тоглолт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын уламжлалт цагаан сарыг угтан Corporate convention centre-ээс Монголын үндэсний язгуур урлагийн "Жонон", "Домог", "Хөсөгтөн" хамтлагуудын нэгдсэн тоглолт зохион байгуулахаар болсон байна. Энэ концертыг Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам найруулжээ.
Монголдоо төдийлөн тогтдоггүй, голчлон гадаадын улс орнуудаар аялан Монголын урлагийн өв соёлоо сурталчилдаг дээрх хамтлагууд сүүлийн жилүүдэд ийнхүү цагаан сарын өмнө нэгдсэн тоглолт зохион байгуулдаг болсон уламжлалтай. Ирэх хоёрдугаар сарын 1-ний 19 цагт "Жонон", "Домог", "Хөсөгтөн" хамтлагууд Corporate convention centre-ийн гол танхимд тоглоно.