Б.Батмагнай хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-28 11:00:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит 30 дахь удаагийн чөлөөт бөхийн Гран при тэмцээн ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 24-27-нд болсон бөгөөд эрэгтэйчүүдийн 65 кг-д ОУХМ Батчулууны Батмагнай хүрэл медаль хүртлээ.


Азийн АШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Батмагнай, өсвөр үеийн Азийн аварга, “Хүч” спорт хороо, “Арслан” клубын тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга нар хүрэл медалийн төлөө барилдаж насаар ах, туршлагаар илүү Б.Батмагнай 4:2-оор яллаа. 30 дахь удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн зургаа, эмэгтэйчүүдийн найман жингийн барилдаан болоход Монголын бөхчүүд хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртсэн байна.

相关新闻