2018 оны шилдэг оюутан тамирчид тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын оюутны спортын холбоо /МОСХ/-ноос жил бүр “Оны шилдэг оюутан тамирчин”-ыг шалгаруулдаг уламжлалын дагуу шилдгүүдээ тодрууллаа.
Энэ онд 25 дахь удаагаа 2018 оны шилдэг оюутан эмэгтэй, эрэгтэй тамирчныг шалгаруулж, шагнал гардуулах ёслолыг өчигдөр /01.24/ МУБИС-д болсон МОСХ-ны Удирдах зөвлөлийн хурлын үеэр зохион байгуулжээ. Шагналыг МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан гардуулж, тамирчдад улам их амжилт хүсэж, баяр хүргэсэн байна.
Г.Ануужин – Хүндийн өргөлтийн олон улсын хэмжээний мастер
Г.Ануужин Улаанбаатар хотод төрсөн. МУИС-ийн оюутан. Польш улсын Биала Подласка хотод зохион байгуулсан Дэлхийн оюутны аварга шалгаруулах хүндийн өргөлтийн төрөлд амжилттай оролцож 63 кг-д мөнгөн медаль хүртсэн юм. Түүний Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний амжилтаар 2018 оны Монгол Улсын шилдэг оюутан тамирчнаар шалгарууллаа.
П.Мөнх-Оргил –
Сагсан бөмбөгийн тамирчин
П.Мөнх-Оргил Багануур дүүрэгт төрсөн. ШУТИС-ийн Уул
уурхайн ашиглалтын технологийн 3-р курсын оюутан. Малайз Улсын Куала-Лумпур хотноо
2018 онд зохион байгуулсан Ази тивийн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнээс хүрэл
медаль, БНХАУ-ын Шиамень хотноо болсон Дэлхийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн
лигийн тэмцээний шилдэг 8 багт шалгарсан амжилтаар 2018 оны Монгол Улсын шилдэг
оюутан тамирчнаар шалгарсан байна.