Г.Мандахнаран И.Ярыгиний нэрэмжит тэмцээний аваргын төлөө барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-25 10:32:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гран при тэмцээн өчигдөр /01.24/ ОХУ-ын Красноярск хотноо эхэлсэн бөгөөд эрэгтэйчүүдийн 70 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран аваргын төлөө барилдахаар болов.


Тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Манай бөхчүүдээс нэг тамирчин алт, найман тамирчин хүрэл медалийн төлөө барилдахаар шалгараад байна.


Өчигдөр Г.Мандахнаран шөвгийн наймд нутгийн тамирчин Э.Бямбадоржийг оноогоор цэвэр, хагас шигшээд Казахстаны Асхат Слямхановыг 9:4-өөр тус тус ялснаар шигшээд шалгарч, өнөөдөр алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн хошой аварга ОХУ-ын Магомедрасул Газимагомедовтой хүч үзнэ.


Харин эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр,ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д ОУХМ Г.Отгонбаатар, 70 кг-д спортын мастер Э.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 50 кг-д спортын мастер Н.Анударь, 55 кг-д спортын мастер Б.Болортуяа, 59 кг-д ОУХМ А.Батцэцэг, 65 кг-д ОУХМ З.Болортунгалаг нар хүрэл медалийн төлөө барилдана.

相关新闻