“Шинэ зууны илгээлтийн эзэн” аян хоёр дахь жилдээ үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 14:08:36

Баянхонгор аймгийн Залуучуудын холбооноос санаачилсан "Шинэ зууны илгээлтийн эзэн" аян хоёр дахь жилдээ үргэлжлэхээр болжээ.

Төрийн үйлчилгээг малчдад хүргэх,  малчдын  мал төллүүлэх  ажилд дэмжлэг үзүүлэх, ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах зорилготой тус аяныг  Баянхонгор аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа юм байна. Энэ жилийн илгээлт 3 дугаар сарын 16-31-ний хооронд 14 хоногийн турш үргэлжлэхээр болсон аж.

Аянаар Баянхонгор аймгийн 20 сумын малчин өрхүүдэд 400 орчим залуус ажиллах бөгөөд нэг сумд ажиллах 20 илгээлтийн эзний 50 хувь нь төрийн албан хаагч байх бөгөөд үлдсэн хэсэгт нь ажилгүй залуучуудыг  хамруулан цалинжуулахаар болсон байна. Mөн санхүүжилтийг аймгийн ЗДТГ-ын нөөц хөрөнгө болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргахаар болжээ.

Б.Мөнхзул

相关新闻