Тамаваши Б.Мөнх-Оргил Такаясүг давж 7 даваатай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-21 19:35:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн ес дэх өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал, Котошёогикүтэй 62 дахь башёдаа таарч барилдан 57 дахь удаагаа давснаар 9 даваатай ганцаараа тэргүүлсэн хэвээр байна.


Энэ өдөр Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил, Озэки Такаясүг давснаар Тамаваши 6 даваа, 2 унаатай болсон бол Такаясү 4 даваа 5 унаатай болов. Ичиножёо А.Ичинноров Миёогирүд унаснаар 5 даваа, 4 унаатай боллоо. Харин Миёогирү 4 даваа, 5 унаатай байна. Такейкейшёо, Нишигикиг давснаар 7 даваа, 2 унаатай боллоо. Харин Озэки Гойэдо, Окиноүмид өвдөг шороодлоо.

相关新闻