Нээлттэй хаалганы өдөрлөг хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтсийн дарга С.Баярмаагаар ахлуулсан баг сумын иргэд хөдөлмөрчдөд “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь иргэн бүрийн үүрэг мөн” уриатай нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион явуулжээ.
Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Прокурорын газрын прокурор, хошууч н.Гантулга аймгийн прокурорын газрын үйл ажиллагааны талаар, Цагдаагийн газрын дэд хурандаа н.Батбилэг аймгийн цагдаагийн байгуулллагын мэдээллийг танилцуулсан байна. Мөн Улсын бүртгэл статистикийн газрын эд хөрөнгийн Улсын бүртгэгч А.Оюунсувд Улсын бүртгэл мэдээллийн болон статистикийн мэдээллийг, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч н.Анхзаяа шүүхийн байгууллагын мэдээллийг тус тус танилцуулжээ.
Мөн өдөр 130 орчим иргэн хуулийн болон эд хөрөнгийн бүртгэлийн талаар мэдээлэл авч, 10 иргэн эд хөрөнгийн өмчлөлийн баримт материалыг бүрдүүлэн өгсөн байна.
Б.Мөнхзул