Манай залуус авто раллигийн 9 дэх гарааны замаа амжилттай тууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-17 07:57:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөд Америкийн Перу улсын нутаг дэвсгэр дээр үргэлжилж байгаа “Дакар Ралли 2019” уралдааны автомашины ангилалд уралдаж буй ОУХМ Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар 9 дэх өдрийн гараанд амжилттай давхисаар барианд орлоо.


Тэд 313 километр замыг 6 цагийн хугацаанд туулж өнөөдөр автомашины ангилалдаа 33 дугаар байранд орсноор тус ангилалд нийт дүнгээр 32 дугаар байрт дэвшээд байна. “Дакар Ралли 2019” уралдаан өндөрлөхөд ганцхан гараа үлдээд байгаа юм.

相关新闻