“Булган цом-2019” тэмцээнд Өвөрхангайн хүүхдүүд амжилттай оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай /МОНЦАМЭ/. “Булган цом-2019” олимпийн таеквондогийн олон хотын аварга шалгаруулах 13 дахь удаагийн нээлттэй тэмцээнд манай аймгийн тамирчид амжилттай оролцлоо.
Тэмцээнд 18 байгууллагын 250 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Өвөрхангай аймгаас П.Ээбум дасгалжуулагчтай 11 тамирчин оролцож, найман медаль хүртжээ.
Эмэгтэйчүүдээс бага насны ангиллын 25 кг жинд Б.Алтантүлхүүр алт, П.Ану мөнгө, 35 кг жинд Д.Анхнысолонго алт, эрэгэтйчүүдээс 24 кг жинд Г.Оргилсайхан мөнгө, 26 кг жинд А.Золжаргал хүрэл, 29 кг жинд А.Түмэнхүслэн алт, Э.Ананд мөнгө, эрэгтэй өсвөр үеийн ангиллын 53 кг жинд Ч.Лхагвачулуун хүрэл медаль тус тус хүртсэн байна.