Их аварга Хакүхо М.Даваажаргал 3 давж, Кисэносато 3 унаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-15 17:19:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башё буюу нэгдүгээр сарын барилдааны гурав дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Ичиножёо А.Ичинноровтой барилдаж давлаа.


Харин Ичиножёо, Хакүхо аваргатай тун сайн тулж барилдсан ч туршлага дутаж өвдөг шороодож 2 даваа, нэг унаатай болов. Хацү башёд энэ цагийн гурван Их аварга гурвуулаа хүч үзэж байгаа юм. Япон Их аварга Кисэносато өнөөдөр Точиозанд унаснаар тэр дараалан гурван унаатай болж зодог тайлах эрсдэл нь улам нэмэгдээд байна.


Мөн энэ өдрийн барилдаанд 72 дахь Их аварга Какүрюү М.Ананд, Нишигикид унаснаар 2 унаа, нэг даваатай боллоо. Мөн гурав дахь өдрийн барилдаанд Озэки Гойэдо, Точиношин, Такаясү нар өрсөлдөгчдөө уналаа.

相关新闻