Хүүхдийн тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэж өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-01-11 22:09:22

Дорнод /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчний тархалт их байгаатай холбоотойгоор БОЭТ-ийн Хүүхдийн тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг ОНХС-гийн дэмжлэгээр шийдвэрлэж хүлээлгэн өглөө. Тухайлбал, өвчтөний хяналтын монитор 2, амьсгал тоологч 10, электрон халуун хэмжигч 10, хүүхдийн пульсоксиметр 6 ширхэгийг өгсөн байна.

Энэ сарын эхний долоо хоногийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 17 хувь, Хэрлэн сумын хэмжээнд нийт үзлэгийн 20-иод хувийг томуугийн өвчлөл эзэлж байгаа юм.  Тэр дундаа гол төлөв 0-5 насны хүүхдүүд хүндээр өвдөж байгаа учир 9-15-ны хооронд цэцэрлэгүүдийг түр хугацаагаар хаагаад байна.

Бага насны хүүхдүүд ханиад дөнгөж хүрч эхэлсэн байдалтай эмнэлэгт хандсанаас хойш 1-2 хоногийн дараа хатгалгаа болж хүндэрч байгааг эмч нар анхаарууллаа. 

相关新闻