Энэ онд Баян-Өндөр суманд 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-14 13:43:00
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Баян-Өндөр сум нь  97 мянга буюу Монгол Улсын хамгийн олон хүн амтай сумын нэг юм.  Тус сум нийт 21 баг 25 мянган өрхтэй. Жилд дунджаар нэг тэрбум орчим төгрөгөөр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийдэг.

Аймгийн хөрөнгө оруулалтаас тусдаа буюу Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэдийн санал, санаачилга, судалгаа, хүсэлтийг үндэслэн бүтээн байгуулалтуудыг хийдэг юм. Энэ жил 45 арга хэмжээнд 963 сая төгрөг төсөвлөж үүний дийлэнх буюу 350 орчим сая төгрөгөөр 15 байршилд сагс, тоглоом, амралт, спортын талбай байгуулахаар болжээ. Мөн багийн иргэдийг урлаг, спортоор хичээллэхэд нь дэмжиж Соёлын төвүүдийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажээ. Түүнчлэн Цагаанчулуут, Булаг багт жишиг гудамжны загвар төслийг хэрэгжүүлж хашаа бүрийг нэг өнгөөр будаж, хаягжуулалт, орчны тохижилтыг онцгой анхаарах гэнэ. Хэрэв дээрх хоёр багт хэрэгжүүлэх жишиг гудамж олон нийтэд таалагдвал цаашид баг бүрт хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. 

相关新闻