Цагаан сарыг архигүй тэмдэглэх уриалга гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-09 16:13:51

Дорноговь /МОНЦАМЭ/. Хориодхон хоногийн дараа болох монгол түмний цагаан сарын баярыг архигүй тэмдэглэх уриалгыг Дорноговь аймгийн  Сайншанд сумын ЗДТГ-аас гаргалаа.

Дорноговь аймагт архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэргийн тоо 2015 онд 561 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 194 буюу 34.5 хувь, 2016 онд 665 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 218 буюу 32.7 хувь, 2017 онд 654 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 157 буюу 24,1 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргүүд эзэлж буй талаар Цагдаагийн байгууллагын  мэдээлэлд дурджээ.

Согтуугаар үлдсэн гэмт хэргийн тоо хийгээд иргэдийн дунд  буй архидалт, ахуй хүрээний хэргүүдэд үндэслэж  цагаан сарын баяраа архигүй тэмдэглэх санаачилга гаргасан байна. Дашрамд дурдахад Сайншанд сумын ЗДТГ-аас өнгөрсөн оны цагаан сарыг мөн л архигүй тэмдэглэх уриалга гаргаж байсан юм.

相关新闻