Цэргийн шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр суманд цэргийн шинэчилсэн тоо бүртгэл энэ сарын 4-өөс эхлээд байна. Тус суманд 18-50 насны 6568 иргэн бүртгэлд хамрагдах ёстой ч өчигдрийн байдлаар 30 гаруй хувьтай байв.
Тиймээс Зөрчлийн хуулийн дагуу бүртгэлд хамрагдаагүй иргэнийг 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгохоо мэдэгдээд байна.
Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлд 1-р зэргийн цэргийн үүрэгтэн буюу 18- 50 нас хүртэлх цэргийн алба хаасан байлдагч, түрүүч нар 60 нас хүртэлх цэргийн бэлтгэл офицер, ахлагч нар болон 2-р зэргийн цэргийн үүрэгтэн буюу цэргийн алба хаагаагүй 18-50 насны эрчүүд, цэргийн чухал мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагдах аж.