Монголын ах дүү хоёр авто ралли уралдааны 2 дахь өдөр 66-д давхилаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Перу улсын газар нутаг дэвгэр дээр үргэжилж байгаа “Дакар ралли-2019”-д эр зориг, ур чадвараа сорьж буй авто раллигийн ОУХМ Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар уралдааны хоёрдугаар гараанд 66 дугаар байр эзэллээ.
Тэд энэ удаа 342 км үргэлжилсэн элсэн цөлийг 6 цаг 8 минут 5 секундэд туулсан байна. Ийнхүү нийт дүнгээр тэд 64 дүгээр байрт бичигдлээ. Дакарын хамгийн хэцүү хэмээгддэг автомашины ангилалд дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн уралдаж байгаа ах дүү хоёр энэ гарааны сүүлчийн 20 км замд шатахуун нь дууссан ч нутгийн иргэнтэй таарч, шатахуунаа цэнэглэснээр бариандаа орсон.