Улиастайн 2000 цэргийн бослогын тухай киног удахгүй нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-07 17:48:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бодит түүхээс сэдэвлэсэн “2000” уран сайхны киноны зургийг авч дуусчээ. Уг киноны трейлер албан ёсоор цацагдаж эхэлсэн бөгөөд  киног гуравдугаар сарын 1-нд албан ёсоор нээх юм.

Манж Чин улсын эсрэг эх орон, эрх чөлөөний төлөөх монголчуудын алдарт тэмцэл гэгддэг Улиастайн 2000 цэргийн бослогын тухай тус кинонд өгүүлжээ. “2000” уран сайхны киноны зохиолчоор МУУГЗ П.Батсайхан, ерөнхий найруулагчаар Б.Отгонзориг, продюсероор З.Анхбаяр нар ажилласан байна. Кинонд МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Н.Батцэцэг, Д.Төмөртогтох, Д.Гүрсэд, МУСТА Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ, Ш.Доржсүрэн, Д. Баттөмөр нар тоглосон бөгөөд тэдний дунд нэгэн содон жүжигчин байгаа нь  хийлч Дээгий буюу Ч. Дэлгэрцэцэг юм. Тэрбээр анх удаа кинонд тоглож байгаа нь энэ аж.

相关新闻