Даамчид шинэ оны анхны тэмцээнээ зохион байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-07 12:38:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын даамын холбооны 2019 оны анхны буюу Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 5-6-нд болж, шилдгүүдээ тодруулав.


Одоогоос 17 жилийн өмнө, "Хас" банкны "Ирээдүйн саятан" хүүхдийн хадгаламжийн нэрэмжит тэмцээн гэх нэрээр гараагаа эхэлсэн уг тэмцээнийг МДХ-ны дэд ерөнхийлөгч Б.Ганбат захиралтай Техник технологийн дээд сургууль сүүлийн гурван жил ивээн тэтгэж байгаа юм.


Хот, хөдөөгийн 200 гаруй хүүхэд дөрвөн насны ангилалд ухаанаа уралдуулсан энэ тэмцээнд 64 буудалт даамын Их мастер Дмитрий Никифоров дасгалжуулагчтай, ОХУ-ын Эрхүү муж, Буриадын тамирчид ирж оролцсон юм. Тэмцээний дүнг танилцуулж байна.


6-9 нас. Хөвгүүд: 1.Б.Лхагватогтох (Өвөрхангай) 2.Н.Түвшинбаяр (Хөлөгт тоглоом) 3.З.Аргабилэг (Сонгинохайрхан)

6-9 нас. Охид: 1.Э.Даариймаа (Хөлөгт тоглоом) 2.З.Отгонсүрэн (42-р сургууль) 3.П.Ирмүүн (Хөлөгт тоглоом)

10-12 нас. Хөвгүүд: 1.П.Эрхэмбилэг (Дебют) 2.А.Дашчирэв (42-р сургууль) 3.С.Болор (14-р сургууль)

10-12 нас. Охид: 1.Б.Есүй (Монгени) 2.Н.Лхагвадолгор (Шинэ Монгол) 3.Л.Надмид (Дорноговь)

13-15 нас. Хөвгүүд: 1.Б.Пүрэвбаатар (48-р сургууль) 2.Б.Энхрийлэн (“Шавь” цогцолбор) 3.Б.Эрдэнэ-Очир (42-р сургууль)

13-15 нас. Охид: 1.Б.Мишээл (84-р сургууль) 2.Б.Мөнхжин (Хасу-Мегастарс) 3.Э.Хүслэн (Алтан хүү)

14-16 нас. Хөвгүүд: 1.Денис Филатов (ОХУ) 2.Б.Билгүүн (Сонгинохайрхан) 3.Ц.Чинзориг (СЭЗИС)

14-16 нас. Охид: 1.Э.Маргад (Хэнтий) 2.Б.Цэдэв (42-р сургууль) 3.С.Энхтүвшин (Дорноговь)

相关新闻