Л.Чинбат тэргүүнтэй МҮБХ уриалга гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. МҮБХ-ноос нийт бөх, бөх сонирхогчдод хандан, тус холбоонд үүссэн нөхцөл байдлын тухай бодит мэдээлэл хүргэж, уриалга гаргажээ.
Уг уриалгад шүүхийн шийдвэр эцэслэн гартал ямар нэгэн гүтгэлэгт автахгүй, төөрөлдөхгүй байхыг нийт бөх, бөх сонирхогч олон түмнээсээ хүссэн байна. Мөн “Л.Чинбатын талынхан бөхийн өргөөг нээлгэхгүй байна” гэх худал мэдээлэл зориуд тарааж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд Бөхийн өргөөг нээхгүй, бөхийн барилдаан зохион байгуулж чадахгүй байгаа жинхэнэ шалтгаан нь Б.Бат-Эрдэнийн 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой гэдгийг уриалгад онцолжээ.
МҮБХ-ноос гаргасан уриалгыг бүрэн эхээр нь хүргэе.