Өвөрхангайн шигшээ багийн тамирчид 2018 онд 340 медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-05 14:36:53

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн спортын шигшээ багийн тамирчид нь 2018 онд тив, дэлхий, олон улсын тэмцээнээс  30, улсын аварга болон түүнтэй адилтгах тэмцээнээс 290 медаль хүртжээ.

Тэдгээрээс Олон Улсын хэмжээний мастер 1, Спортын мастер 7, Спортын дэд мастер 4 төрөн гарлаа. Мөн үндэсний спортын VI их наадамд өвөл, зуны спортын төрлүүдээр оролцож, 2 алт, 1 мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр IV байр эзэлсэн амжилт гаргаад байна.

2018 оны аймгийн шилдэг тамирчдаар Мэргэд сургуулийн сурагч Б.Авирмэд /Таеквондо/, Бүрд сумын малчин Д.Охинтогтох /Уран уургач, бугуйлч/, “Их Монголын хүчтэн” дэвжээний тамирчин Н.Эрхэмбаяр /Чөлөөт бөх/, БСУГ-ын Биеийн тамирын боловсрол хариуцсан мэргэжилтэн Х.Чинзориг /Хүндийн өргөлт/, “Хангай жүдо” клубын тамирчин Б.Баасанжаргал /Самбо, жүдо бөх/, Бат-Өлзий сумын ЕБ-ын сургуулийн биеийн тамирын багш Б.Батдорж /Цана/, БТСГ-ын дасгалжуулагч Б.Дэмбэрэлдорж /Хүндийн өргөлт/ нар тус тус шалгарчээ.

相关新闻