Баярын өдрүүдэд хэрэг, зөрчлийн 14 дуудлага иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Баярын өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас аймгийн Цагдаагийн газарт гэмт хэрэг, зөрчлийн 14 дуудлага ирүүлжээ.
Мэдээллийн дагуу олон нийтийн газарт биеэ авч явах чадваргүй согтсон 14 иргэнийг ар гэр, асран хамгаалах хүмүүст нь хүлээлгэн өгч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 20 зөрчлийг илрүүлэн таслан зогсоож, учирч болзошгүй эрсдлээс хамгаалсан байна.
“Дээрх нөхцөл байдлаас харахад иргэд архидан согтуурсанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчилд өртөх, холбогдох асуудал дийлэнх хувийг эзлэж байна. Иймд иргэн та архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд аюул учирч болзошгүй тул архины хэрэглээнээс татгалзахыг уриалж байна” хэмээн Цагдаагийн газраас мэдээлэв.
Шинэ жилийн баяраар ард иргэдийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журмыг хангах үүрэг хүлээсэн цагдаагийн 182 албан хаагч бэлэн байдалд ажиллажээ.