Томуу, томуу төст өвчин өнгөрсөн оныхоос 18 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2018 оны сүүлийн долоо хоногт аймгийн хэмжээнд 4202 хүн харъяа эмнэлгийнхээ амбулаториор үйлчлүүлснээс 403 буюу 9.5 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 18.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 84.6 хувийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа бөгөөд үүнээс 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл 83.2 хувийг эзэлж байгаа юм.
Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг, Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн нийт дуудлагын 18.7 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 4.2 хувиар нэмэгдсэн дүнтэй байна.