Нисэх онгоцны ослын улмаас амиа алдсан хүний тоо өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОНДОН. /BBC/. Өнгөрсөн 2018 онд
нисэх онгоцны ослын улмаас амиа алдсан хүний тоог өмнөх оныхтой харьцуулахад ихээхэн өссөн тухай Агаарын аюулгүй байдлын сүлжээний газраас /ASN/ мэдээлэв.
Тус байгууллагын тайлан мэдээнд тэмдэглэснээр, 2018 онд нисэх онгоцны ослын
улмаас 556 хүн амиа алдсан ажээ. Өнгөрсөн онд тохиосон хамгийн аймшигт осол аравдугаар
сард Индонезид болсон юм. Уг ослын улмаас 189 хүн амиа алдсан билээ.
2017 онд зорчигч тээврийн нэг ч нисэх онгоц осолдоогүй амжилтаар дэлхийн
түүхэнд тохиосон хамгийн аюулгүй жилээр шалгарч байсан билээ.
Нидерланд улсад төвтэй Агаарын аюулгүй байдлын сүлжээний газрын
мэдээлснээр, 2018 онд нисэх онгоцны томоохон 15 осол гарсан ажээ. Үүнд дээр
дурдсан Индонезийн осол нэгдүгээрт орж байгаа бол түүний араас долдугаар
сард Кубад гарсан осол, (112 хүн амиа
алдсан), хоёрдугаар сард Иранд
гарсан осол (66 хүн амиа алдсан) зэрэг орж байгааг тайланд онцолжээ.
“2000 онд
нийт 64 томоохон осол гарч байсан бөгөөд өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд энэ
салбарын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд ихээхэн ахиц дэвшил гарсныг дээрх
тоон үзүүлэлт харуулж байна” гэж Агаарын аюулгүй байдлын сүлжээний газрын гүйцэтгэх
захирал Харро Рантер хэлсэн байна.