Америкчуудын дийлэнх нь Трамп, Хиллари хоёрыг дэмжихгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /RIA Novosri/. АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөөх сунгаанд нам нэгтнүүдээ тэргүүлж байгаа Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп болон Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоныг америкчуудын дийлэнх нь дэмжихгүй байгааг "Уолл-Стрит Жорнэл" сонин, мөн телевизийн Эн-Би-Си компанийн явуулсан шинэ санал асуулгын дүн харуулжээ.
Санал асуулгад оролцогсдын гуравны хоёр нь Трампыг дэмжигч гэж өөрийгөө хэлж чадахгүй байна. Клинтоны тухайд мөн санал асуулгад оролцогсдын 56 хувь нь ингэж ярьжээ. Үүнээс гадна, санал асуулгад оролцогсдын талаас илүү хувь нь ерөнхийлөгчийн сунгаанд оролцогч зургаан нэр дэвшигчийн тавыг нь дэмжихгүй байна. Оролцогчдын дэмжлэгийг авсан цорын ганц хүн бол Огайо муж улсын захирагч Жон Кейсик юм.
Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах өрсөлдөөний хувьд хэдийгээр намын элитүүд кампанит ажлыг нь нураахыг оролдож байгаа ч Трамп тэргүүлсэн хэвээр байна. Санал асуулгын дүнгээс үзвэл, Бүгд Найрамдах намыг дэмжигчдийн 30 хувь нь тэрбумтны төлөө саналаа өгөхөд бэлэн байна. Харин Трампын гол өрсөлдөгч болох сенатч Тед Крузын төлөө 27 хувь нь, Кейсикийн төлөө 22 хувь нь, сенатч Марко Рубиогийн төлөө 20 хувь нь саналаа өгөхөд бэлэн байна.
Ардчилсан намын сунгаанд Хиллари Клинтон цорын ганц өрсөлдөгч болох Берни Сандерсаас илүүрхэж байна. Клинтоны төлөө санал асуулгад оролцогсдын 53 хувь нь саналаа өгөхөд бэлэн байгаа бол Сандерсыг 44 хувь нь дэмжихэд бэлэн байгаа аж.
Д.Жаргал