Дэлгэрхангай сумын шинэ эмнэлэг удахгүй ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-26 15:03:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 899.4 сая төгрөгний өртөг бүхий 15 ортой эмнэлэг шинээр баригдаж, ирэх оны 1 дүгээр сард ашиглалтад орох гэж байна.

Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас томилогдсон барилга, байгууламжийг ашиглалтад оруулах 17 гишүүний бүрэлдэхүүтэй комисс тус эмнэлгийн барилгын ажилтай танилцаж, ажлын явцыг 95 хувьтай байна хэмээн дүгнэн, үүрэг даалгавар өгчээ.

Эмнэлгийн барилгын ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "ОГОСЦ" ХХК гүйцэтгэж, зураг төслийг "Цац суврага интернэшнл" ХХК хийсэн байна.

Тус сумын шинэ эмнэлэг ашиглалтад орсноор сумын иргэд тохь тухтай, дулаан, цэвэр, стандарт бүрдсэн орчинд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болох юм.

Дэлгэрхангай сум нийт 2279 хүн амтай бөгөөд 2017 оны эцсийн дүн мэдээгээр тус эмнэлэг жилдээ 4101 хүнд үзлэг хийж, 134 хүн хэвтэн эмчлүүлсэн  байна.   

相关新闻