Тэнүүн Өлзий баг гурван хожилтой боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний лигийн шилдэг багуудын нэг Өвөрхангайн Тэнүүн Өлзий баг улирлын дөрөв дэх тоглолтоо Баянхонгор Мазаалай багийн эсрэг хийж гурав дахь ялалтаа авлаа.
Тоглолтын эхний үеэс л
хоёр баг тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлж байснаар эхний хагас 41:40-өөр Мазаалай
баг нэг онооны илүүтэй өндөрлөв. Харин гуравдугаар үед Өвөрхангайн баг гайхалтай
байж 16 оноог илүү авч 70:55-аар тэргүүлсэн юм. Улмаар шийдвэрлэх мөчид Баянхонгор
Мазаалай баг оноог ойртуулсан ч илүү гарч чадалгүй явсаар 83:90-ээр хожигдол
хүлээлээ. Тус тоглолтод ОУХМ Д.Дэлгэрням 28 оноо, 14 самбараас авч хамгийн
чадварлаг тоглолыг үзүүлэв.