Гурвантэс "Хур" системийг нэвтрүүлсэн анхны сум боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-12-18 15:10:53

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гурвантэс сум  "Хур" системийн үйлчилгээг анх удаа нэвтрүүллээ.

Гурвантэс сум ИТХурал, ЗДТГ-аас иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор төрийн мэдээлэл солилцох "ХУР" системийн үйлилгээг сумын шуудангийн салбараараа дамжуулан нэвтрүүллээ. Энэхүү системийг нэвтрүүлснээр иргэний хаягийн харъяалал харгалзахгүйгээр хурууныхаа хээг уншуулаад 10 төрлийн лавлагааг түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.

Тус суманд энэхүү систем нэвтэрснээр Өмнөговь аймгийн хэмжээнд "Хур"-дан үйлчилгээг нэвтрүүлсэн анхдагч сум боллоо. Иргэддээ төрийн мэдээллийг ойртуулахад санаачлагатай ажилласан сумын ИТХ-ын дарга Б.Отгонбаяр, Засаг дарга О.Баттогтох нарт нутгийн иргэд баярлаж буйгаа илэрхийлж байна.

相关新闻