Орон нутагт усан спорт амжилттай хөгжиж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид аймгийн БТСГ-ын харъяа Усан спорт сургалтын төвөөс нэг жилийн ойдоо зориулан зохион байгуулсан “Аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцож, алтан медалийн эзэд болов.
Аймгийн аварга шалгаруулах усан сэлэлтийн тэмцээн нь
өсвөр үе, идэрчүүд гэсэн хоёр насны ангиллаар дөрвөн төрлийн сэлэлтээр нийт 80
гаруй баг тамирчид оролцон, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.Тус
тэмцээнд Онцгой байдлын газрын нийт 17
алба хаагч оролцож, гурван алт, хоёр
мөнгө, нэг хүрэл медалийн эзэд болж, нэгдсэн дүнгээр алтан медаль хүртлээ.