Цасан шуурга шуурахыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нутгаар энэ долоо хоногийн дундуур цасан шуурга шуурч эрс хүйтрэхийг мэргэжлийн байгууллагаас онцгой анхааруулж байна.
Тус аймгийн УЦУОШТ-ийн мэдээлж байгаагаар энэ сарын 18, 20-нд зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас
орж, салхи 20-22-нд зарим газраар 14-16м/с хүрч цасан шуурга шуурч 22-ны өдрөөс
ихэнх нутгаар хүйтний эрч чангарах нь.
Тус аймагт цаг агаар дулаан, уулархаг газраараа малын амны цастай өнтэй өвөл болж байгаа билээ. Мөн өнгөрсөн зун бороо их орсны улмаас гол горхи харзалж ойрын жилүүдэд байгаагүй өнтэй сайхан байна гэж малчид, иргэд ярьж байна. Хэдийгээр цаг өнтэй байгаа хэдий тэнгэр муухайрч цасан шуурга шуурах тул малчид иргэд, хол зам гарах хүмүүсийг болгоомжтой байхыг анхааруулж байна.