Төрийн долоон албан хаагч ажлаасаа халагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай
/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын “Төрийн албан хаагчийн манлайлал, ажлын
хариуцлагыг өндөржүүлэх тухай” албан даалгавар 2018 оны 3 дугаар сард гарсан.
Энэ хүрээнд төрийн албан хаагчдыг ажлын байранд тавигдах шаардлагын дагуу
аттестатчилж, ажил үүргийн давхардал, мэргэжил, ур чадвар, ёс зүйг үнэлж,
хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр багагүй ажил зохиогджээ.
Богд, Сант, Хужирт, Бат-Өлзий,
Хайрхандулаан, Уянга сумдын төсөвт байгууллагын 707 төрийн албан хаагчийн ажлын
байрны тодорхойлолтод шинжилгээ хийж, аттестатчилалд хамруулах арга хэмжээ
авсан байна. Тэднээс 35 төрийн албан хаагч ажлын байрны тодорхойлолтод тавигдах
шаардлагыг хангаагүй аж.
2018
оны 11 дүгээр сарын байдлаар төрийн
албан хаагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, 7 албан
хаагчийг төрийн албанаас халж, 100 төрийн албан хаагчид сануулах, 119 албан хаагчид цалинг бууруулах
сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байна.