2018 онд газар өмчлөлийн төлөвлөгөө 30 гаруй хувьтай хэрэгжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-14 10:18:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2018 онд аймгийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 5298 иргэнд 356.6 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөсөн нь 37 хувиар биелсэн байна.

Гэр бүлийн хэрэгцээнд зориулан шинээр 1637 иргэнд 126.2 га, одоо эзэмшиж буй хашааны 5.74 га газрыг 75 иргэнд, улсын чанартай авто замын дагуу 7 иргэнд 0.53 га газрыг тус тус өмчлүүлжээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдан гарснаас хойш 23057 иргэнд 2168 га газрыг өмчлүүлээд байна. 

Аймгийн хэмжээнд малчдын өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшиж ашиглаж байгаа 57.4 га газрыг эзэмшүүлэхээр төлөвлөснөөс 30 га газрыг эзэмшүүлж гэрчилгээжүүлжээ.  Газрын тухай хуулийн дагуу иргэний гэр бүлийн хэрэгцээнд төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар 14.5 га газрыг 24 иргэнд эзэмшүүлсэн байна.

相关新闻