Ираны дээд удирдагч санууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-17 12:13:19

ТЕГЕРАН. /AFP/. АНУ-ын улс төр болон соёлын замаар нэвчих үйл явцад сэрэмжтэй байхыг Ираны Хувьсгалт гвардийн командлагч нарт тус улсын дээд удирдагч Аяатолла Али Хаменеи сануулав.

Ираны дайснуудын гол зорилго бол бидний хувьсгалт сэтгэлгээг устгах юм гэж Али Хаменеи Тегеран хотод цугласан Гвардийн командлагч болон албан хаагчдад хандан мэдэгджээ.

Мөн Ираны армийн хүчирхэг салбарыг хувьсгалт сэтгэлгээгээ хамгаалахыг уриалан тэрбээр, дайсан гэдэг нь дэлхийн даяар аархаж, бардамнасан орныг хэлж байгаа юм. Үүний тод үлгэр жишээ бол АНУ гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, эдийн засаг, аюулгүй байдлын зөрчил мэдээж аюултай байдаг бөгөөд ноцтой үр дагавартай боловч улс төр, соёлын замаар нэвчих нь үүнээс илүү аюултай учир хүн бүр үүнд сэрэмжтэй хандах хэрэгтэй гэж мэдэгдэв.

“Иран болон түүний тогтолцоо зогсонги болохыг дайснууд хүлээж байна. Жишээ нь 10 жилийн дараа магадгүй намайг үгүй болоход тэд зорилгоо биелүүлэх гэж үзнэ. Гэхдээ Иран болон эрх баригчид зүгээр суухгүй байх” гэж тэрбээр ярьсан байна.

Д.Нямтулга

相关新闻
注释