Чөлөөт бөхийн эрэгтэйчүүд Владикавказ хотыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-12-06 01:21:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Хойд Осетийн нийслэл Владикавказ хотод болох чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Алан” олон улсын тэмцээнд манай улсаас долоон тамирчин оролцоно.


Тус тэмцээн 12 дугаар сарын 8-9-нд болох бөгөөд 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д спортын мастер Б.Баасанжаргал, 65 кг-д спортын мастер Б.Наранболд, 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар хүч үзнэ.


Шагналын сан өндөртэй тус тэмцээнд олимп, дэлхийн аварга Сослан Рамонов, Владимир Хинчегашвили, Шарип Шарипов, дэлхийн хошой аварга Гено Петриашвили, дэлхийн аварга Георгий Кетоев, Хетик Цаболов тэргүүтэй олон шилдэг бөхчүүд барилдах юм.

相关新闻