Энэ сарын 21-нд “Бөртэ чоно” шагналын эзэн тодорно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын төв өргөөнд 2018 оны “Бөртэ Чоно” наадмын ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 12 дугаар сарын 21-нд болно. Жил бүр спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол нь тухайн оны “Шилдгийн шилдэг тамирчин”, “Шилдгийн шилдэг дасгалжуулагч” болон шилдэг баг, спорт холбоод, олимпийн зөвлөлийг тодруулдаг уламжлалтай.
Энэ жилийн хувьд манай тамирчид тив, дэлхийн болон олон улсын хэмжээний томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцсон учраас шилдгийн шилдгүүдийн шалгаруулалт тун ч өрсөлдөөнтэй болох нь тодорхой.
Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жилийн шилдгийн шилдэг тамирнаар боксчин Д.Отгондалай, жүдоч Д.Сумъяа, шилдгийн шилдэг дасгалжуулагчаар жүдо бөхийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од нар тус тус шалгарсан билээ.