Дөргөний УЦС баруун гурван аймгийн онцгой хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-28 10:26:15

Ховд/МОНЦАМЭ/ Баруун бүс нутаг цахилгаан эрчим хүч тасалдан онц байдал зарласантай холбогдуулан Ховд аймгийн  Дөргөний УЦС-ын 30 гаруй ажилтан станцын хэвийн үйл ажиллагааг ханган, ажиллагааны явцад тоног төхөөрөмжийг бэлэн байлгаж, найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. 

2018 оны 11 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Дөргөний УЦС нь баруун гурван аймгийн онцгой хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж эхэлсэн юм. Тус станц нь 11-р сарын 25-ны өдөр Ховд аймгийн Дулааны станц, төвийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллажээ. Мөн өдрийн орой 16 цагаас Баян-Өлгий аймгийн төвийг нэмж цахилгаанаар хангаж, 11-р сарын

27-ны шөнө 03:41 цагаас  Улаангомыг Дөргөний УЦС-тай холбосноор гурван аймгийн Дулааны станцууд Цэвэр усан хангамж гэх мэт 1-р категорийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангажбайна. Энэ хугацаанд Дөргөний УЦС 300000 кВтц цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлээд байна гэж Дөргөний УЦС-аас мэдээллээ.

 

相关新闻