Төрийн албан хаагчид тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-27 10:03:06

Баянхонгор /МОНЦАМЭ/. Бүгд найрамдах улсаа тунхаглаж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулсны 94 жилийн түүхт ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Баянхонгор аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид Баганат талбайн Тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.

Төрийн албаны тухай хуулийн заалт, зүйлд тавигдсан шаардлага, нөхцөл болзлыг хангаж, төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэн, тухайн албан тушаалд туршилтын хугацаанд ажиллахдаа төрийн албан хаагчийн зорилго, зорилт, чиг үүргээ мэргэжил ур чадварын зохих түвшинд амжилттай гүйцэтгэж байгаа албан хаагч мөн үеэр “Төрийн албан хаагчийн тангараг” өргөсөн юм.

Энэ түүхт өдрийг тохиолдуулан Баянхонгор аймгийн төрийн албан хаагчдын хандив дэмжлэг, зарим ААН-ийн туслалцаагаар амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, өөрийн гэсэн орон гэргүй 30 айлыг өргөө цагаан гэртэй болгож, нийт 500 айлд хүнсний бүтээгдэхүүн олгосон байна.

相关新闻