Өмнөговь аймаг цахилгаан эрчим хүчний хязгаарлалттай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-11-21 14:43:25

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговийн хэмжээнд хоёр өдөр гэрэл цахилгааны хязгаарлалттай байна.

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-н 110/35 кВ-ын “Тавантолгой” дэд станцад өргөтгөлийн ажил хийж байгаа тул энэ сарын 20, 21-ний өдрийн 06:00-19:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчээр хязгаарлаж байгаа юм байна.

Энэ хугацаанд дулаанжуулалтын тоноглолын хэвийн ажиллагааг хангах зорилгоор "Даланзадгалын ДЦС" ТӨХК нь Даланзадгад сумын төвийн хэсгийн хэрэглэгчдийг хэсэгчилэн цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна. Өвлийг өнтэй давахын тулд өргөтгөлийн ажлыг хийж байгаа бөгөөд хэрвээ уг ажлыг хийхгүй бол дүн өвлөөр өндөр эрсдэл гарах магдлалтай аж. Тиймээс урт хугацаанд иргэдээ цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахын тулд энэхүү өргөтгөлийн ажлыг хийж байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

相关新闻