Багсармал тэжээлийн үйлдвэр байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-21 12:34:57
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Баян-Өндөр суманд багсармал тэжээл боловсруулах үйлдвэр байгуулсан гэж тус сумын Засаг дарга С.Ганцогт хэллээ. Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант суманд 1200 гаруй малчин өрх бий. Тэд багсармал тэжээлийг орон нутгаасаа хямд үнээр худалдан авах боломж бүрдэж байгаа аж.

Мөн малчид аргал, хивэг, хужир буюу түүхий эдээ өөрсдөө авч очоод уг үйлдвэрт тэжээлээ үйлдвэрлүүлэх боломжтой гэнэ. Багсармал тэжээлийн түүхий эдэд халтар хомоол, аргаль, агь, хужир, хивэг, будаа, ногоон тэжээл ордог байна. Уг үйлдвэр нь өдөрт 10-15 тн тэжээл үйлдвэрлэх ажээ.

Мөн эдгээр түүхий эдийг бэлтгэх дөрвөн улирлын хүлэмж байгуулжээ. Уг хүлэмжийг “Эко Баян-Өндөр” төслийн хүрээнд байгуулж усан суурьтай тариа, овъёос, тэжээлийн ургамлуудыг тарих гэнэ. Тэжээлийн ургамал нь есөн хоногт 15 см ургаж жилдээ 36 удаа ургацаа өгөх боломжтой аж. Энэ хүлэмжид нэг удаа тариалалт хийхэд нэг га-аас авах ургацтай тэнцэх хэмжээний ургац авах гэнэ.


相关新闻