Шуурганд төөрсөн 15 дуудлага иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-04 21:13:41

Урьд шөнө эхлэн, өнөөдөр үргэлжилсэн хүчтэй цасан шуурганаар хүн мал уруудаж, төөрсөн тухай 15 дуудлагыг 8 сумаас аймгийн Онцгой байдлын  газарт ирүүлсэн байна.

Нийт 18 хүн шуурганд төөрч уруудсаны арвыг нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүргээд байгаа бол Сайнцагаан, Цагаандэлгэр, Говь- Угтаал суманд төөрсөн иргэдийг эрэн хайхаар Онцгой байдлын газрын 23 алба хаагч ажиллаж байна. Мөн Баянжаргалан суманд малтайгаа уруудсан малчныг сумын Онцгой байдлын штабын эрлийн хэсэг хайж байгааг Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хүчтэй шуурганы улмаас Сайнцагаан суманд 8 айлын гэр унаж, 4 байгууллагын дээвэр хуурсан хохирол одоогоор бүртгэгдээд байна.

Т. Отгонтуяа

 

相关新闻