Ширым бөхөөр хүч үзэх бөхчүүд БНСУ-ыг зорилоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Солонгос үндэсний ширым бөхийн аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээнд оролцохоор “Хангай” холбооны тэргүүн, улсын заан М.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд БНСУ-ыг зорилоо.
Уг тэмцээнд эх орноо
төлөөлж улсын заан Д.Баасандорж, улсын харцага О.Хангай, улсын өсөх идэр начин
Э.Энхбат, улсын начин Э.Даш, Д.Тамир нарын бөхчүүд өрсөлдөхөөр эх орноосоо морджээ.