Мандалговьд сургуулиудын хичээлийг түр хаалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬӨнөөдрийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Мандалговь хотын захирагч М.Баянсан дөнгөж сая захирамж гарган ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг түр хаалаа.
Өнөө өглөө 8 цагт хичээл хэвийн эхэлсэн боловч одоо шуурга ширүүсч, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул үдээс хойших хичээлийг ийнхүү хаасан байна.
Өглөө хичээл орсон ангиудын багш нарыг сурагч нэг бүрийг эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгөх үүрэг өгчээ.
Т.Отгонтуяа