Дундговь аймгаас гадагш чиглэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬӨчигдөр орой 21 цагаас эхлэн аймгийн Онцгой байдлын газар Зам тээврийн сайдын тушаалыг үндэслэн цаг агаарын нөхцөл байдал сайжиртал гадагш чиглэх тээврийн бүх хэрэгслийн хөдөлгөөнийг хаалаа.
Замын цагдаагийн тасаг, Авто тээврийн төвийн зохицуулагч нар аймгийн төвөөс гардаг замуудад эргүүл хяналт хийж байна.
Урьд шөнө аймгийн нийт нутгаар цасан шуурга эхэлж өглөөгүүр ширүүссэн. Одоогийн байдлаар Мандалговь орчимд секундэд 14 метр, хамгийн ихдээ Дэлгэрхангай суманд 24 метр хүрч шууран, үзэгдэх орчин хязгаарлагджээ.
Хүйтний эрч ихэнх нутгаар 6-11 градус байгаа бол, Мандалговь орчимд 7-9 градус байгааг аймгийн УЦУОШГ мэдээлж байна.
Т. Отгонтуяа