Монгол Улсын 23 дахь аварга Н.Батсуурь цолны мялаалгаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2018-11-10 20:08:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 23 дахь аварга Н.Батсуурийн цолны мялаалга өнөөдөр “Зайсан Хилл” цогцолборт болов.

Тэрээр энэ жилийн Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жилийн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлж Монгол Улсын 23 дахь аварга болсон билээ.

Эцэг болон эхийн талаасаа бөхийн удамтай Н.Батсуурь аварга улсын наадамд дөрвөнтээ шөвгөрсөн бөгөөд 2014 онд Төрийнхөө Их баяр наадамд түрүүлж байсан бөх юм.


Өвөө Ж.Гэлэг нь Улсын начин, аав Г.Намсрайжав нь улсын харцага, авга ах, химийн ухааны доктор, профессор, самбо бөхийн ОУХМ Г.Даваасамбуу нь Улсын начин, Г.Дансран нь аймгийн заан, Н.Баярмагнай нь чөлөөт бөхийн Ази тивийн аварга, улсын 5 удаагийн аварга, ОУХМ, аймгийн арслан цолтой юм. Мөн Олимпийн хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, Улсын начин Р.Даваадалай, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, Улсын начин Ло.Энхбаяр, Ло.Эрхбаяр нар ээжийнх нь хамаатан юм. Хоёр талаасаа бөхийн удамтай Н.Батсуурь ийнхүү Монгол Улсын 23 дахь аварга болсны мялаалгаа нутгийн зон олон, төр, засгийн түшээд, түмэн олныхоо хамт хийв.

Б.Болд

相关新闻