"Нэг ном-Эрхэм үйлс" аян малчны хотонд үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Өөрсдөө ном уншиж, хойч үедээ үлгэрлэе” уриатай "Нэг ном-Эрхэм үйлс" аян аймгийн хэмжээнд амжилттай хэрэгжиж, сум, байгууллага, хувь хүмүүс идэвхтэй оролцож байна.
Уянга сумын 1 дүгээр сургуулийн захиргаанаас "Баарайн шонт" хэмээх газар өвөлжиж буй малчин Б.Баатарынд зочилж, Л.Бадарчийн "Хүжийн гал" зохиолоор хэлэлцүүлэг хийн ном уншихын ач тусыг хот айлын хүүхэд, залуучуудад танилцуулжээ.
Гэрийн эзэн Б.Баатар нь багийн даргаар олон жил ажилласан, мэдлэг, боловсролтой хүн бөгөөд гэртээ номын сантай болж, багийнхаа иргэд, хүүхдүүдийг ном уншихад уриалан ном, зохиолын тухай хэлэлцэж байх санаачилгыг гаргаад байна. Мөн номоор дамжуулан хүүхдүүдийг амьдрах ухаанд сургахад идэвхтэй ажиллана хэмээн амласан бөгөөд зочдын зүгээс номын санд нь зориулж, уран зохиолын номуудаар бэлэг барилаа.
“Хүүхдийн
хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд аймгийн БСУГ-аас хүүхдийг номтой нөхөрлүүлэх замаар хүүхдийн хүмүүжилд
нөлөөлөх, тэдний төлөвшил хандлагыг
өөрчлөх зорилготой зохион байгуулж буй тус аянд ард иргэд идэвхтэй оролцож, ном
бүтээлийн хандивыг өргөж байгаа юм. Мөн "Эртэч, оюунлаг Өвөрхангайчууд"
ном, соёлын уулзалтыг аймгийн хэмжээнд зохион байгуулж эхлээд байна.