Монголын эмэгтэй хөлбөмбөгийн баг эхний тоглолтдоо хожигдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-05 11:51:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Тажикистан улсад олимпийн эрхийн төлөөх урьдчилсан шатанд оролцож буй Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг эхний тоглолтоо хийлээ.

Хэсэгтээ Сингапур, Филиппин тэргүүтэй Азийн хүчтэй багтай таарсан манай шигшээ баг өчигдөр /11.04/ эхний тоглолтоо зохион байгуулагч Тажикистаны багтай хийж тоглолтын эхний хагаст эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж багийн ахлагч О.Цасан-Охины гоолын ачаар 1:1-ийн харьцаатай дуусгажээ.

Харамсалтай нь сүүлийн хагаст Тажикстаны баг 3 гоолыг манай хаалганд оруулснаар тоглолт 4:1-ийн харьцаатайгаар манай баг ялагдлаа. Гэхдээ манай охидын багт боломж бий.

Одоо гурван тоглолт үлдсэн бөгөөд маргааш /11.06/ Сингапур улсын багтай хүч үзнэ. Энэ багийн хувьд эхний тоглолтоо Филиппины шигшээ багтай хийж 9:0-ийн харьцаатай хожигдсон юм. 

相关新闻