Нийт 39 ажлыг эрэмбэлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-01 11:48:11

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх ажлын урьдчилсан жагсаалтыг иргэдээс санал авах нээлттэй хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 29-нд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт нийт 200 гаруй иргэд оролцож, аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх 39 ажлыг эрэмбэлсэн бөгөөд иргэд Сайншанд сумын дөрөвдүгээр багийн Зүүн буянт ухаа, дунд буянт ухаа орчмын айл өрхийг цэвэр, бохир усны шугамд холбох, дөрөвдүгээр багийн Ган замын 87-94 дүгээр байрыг цэвэр, бохир ус, дулааны шугамд холбох, 12 дугаар цэцэрлэг, 320 хүүхдийн сургууль, өрхийн эмнэлгийн авто замыг төв замтай холбох зэрэг санал гарсан байна.

Мөн долдугаар баг Депо байрны цэвэр бохир усны магистрал шугам шинээр хийх, Зүүнбаян багт нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Зүүнбаян багийг камержуулах ажил, Сайншанд суманд бэлчээрийн худаг ус гаргах, Цагдаагийн газраас Эмнэлэг хүртэл явган хүний зам тавихаар болжээ. Иргэдээс гарсан саналыг нэгтгэж Төсвийн тухай хуулийн дагуу аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж батлуулна.


相关新闻