Мах боловсруулах үйлдвэрт 10 гаруй хятад иргэн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-31 17:48:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй “Өв Эко Мийт” мах боловсруулах үйлдвэрт хятад иргэдийг ажиллуулж байна гэх гомдол, шүүмжлэл цахим ертөнцөөр багагүй бичигдэж байна.

Тус үйлдвэрт ХНХЯ-ны гэрээгээр 14 хятад хүн 10 дугаар сарын 4-ээс 12 дугаар сарын 30-ыг хүртэлх хугацаатай ажиллаж байгаа бөгөөд мах ангилах, боловсруулах аргыг Монгол ажилчдад зааж дадлагажуулж байгаа гэдгийг үйлдвэрийн захирал Д.Бямбадорж хэллээ. Үхрийн махыг 11, хонины махыг 8 хэсэгт ангилдаг бөгөөд гадаадад экспортлохын тулд Олон Улсын стандартын дагуу бэлтгэх шаардлагатай байдгийг тэрбээр хэлж байв.

Мах боловсруулах үйлдвэр энэ жил БНХАУ-ын “Ulangab lzawa Trading” компанитай хамтран 1500 тонн мах бэлтгэх, “Альфа инжиниринг Инвест” компанитай хамтран 500 тонн мах бэлтгэх гэрээг байгуулан ажиллаж байгаа аж.

相关新闻