Гранпри шагналыг Өвөрхангай аймгийн уран бүтээлчид хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-31 14:54:36

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Орон нутгийн театруудын “Шилдэг бүтээл-2018” улсын VIII уралдаан бүсчилсэн хэлбэрээр 10 дугаар сарын 10-аас 11 дүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулагдаж байна.

Архангай, Булган, Дархан, Хөвсгөл, Төв, Өвөрхангай, Орхон аймгуудыг хамруулсан төвийн бүсийн уралдаан Орхон аймагт болж, МУСГЗ Н.Оргийн нэрэмжит Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Гранпри шагналын эзэд боллоо.

Тус театрынхан Н.В.Гоголийн "Байцаагч түшмэл" физикл комеди жүжгээр амжилттай оролцон тэргүүлсэн ба найруулагч Э.Дашзэвэг “Шилдэг найруулагч”, жүжигчин Н.Гансэлэм “Шилдэг эрэгтэй гол дүр”, жүжигчин М.Лхагвазаяа “Шилдэг эмэгтэй туслах дүр”, жүжигчин А.Номинчимэг “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн дэд байрын шагналыг тус тус хүртсэн юм.

Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, эрдэмтэн, зохиолч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран "Шилдэг бүтээл-2018" улсын үзлэгийг зохион байгуулж байна.

Б.Батчимэг

相关新闻