Хүүхэд, залуучуудын ордон ирэх сард ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хотод баригдаж байгаа “Хүүхэд, залуучуудын ордон” одоогоор 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх сарын сүүлчээр ашиглалтад оруулахаар төлөвлөж буй талаар гүйцэтгэгч компани мэдээллээ.
Нийт 2500 м/кв талбай бүхий гурван давхар барилга нь кино театр, урлаг заал, уран зургийн, бүжгийн, хөгжмийн, дууны дугуйлан хичээллэх боломжтой өрөө тасалгаанаас бүрдэх төдийгүй хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой болно.
Аймгийн ИТХ-аас 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, аймгийн нийт хөрөнгө оруулалтын 80 орчим хувийг хүүхдийн хөгжилд чиглэсэн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд зориулахаар төлөвлөн хэрэгжүүлж байна.
Б.Батчимэг